11 Тэрээр Хазаелыг ичтэл гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.
11 Тэрээр Хазаелыг аягүйцтэл нь гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.
Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, —
Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг. Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж, зовхи маань усаар дүүрнэ.
Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.
Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.
Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүмүүс Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна.
зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байгааг Ариун Сүнсээр гэрчилж байна.
Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.
Би Эзэнд даруу зангаар болон нулимсан дунд, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон зовлон дунд үйлчилж байсан.
Есүс уйлав.
Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор, хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.
Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.
Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!
Гэвч түүнийг ичтэл тэд ятгахад тэр —Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрсийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй.
Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.
Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.