Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 5:13 - Ариун Библи 2004

13 Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд

Gade chapit la Kopi




2Хаад 5:13
31 Referans Kwoze  

Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.


Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.


Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан, —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон оо! гэв.


Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнуудаа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.


Ус бол Есүс Христийн амилалтаар дамжуулан одоо та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптисм юм. Энэ нь махан биеийн бузрыг арилгадаг биш харин сайн мөс чанараар Бурханд хандан өргөх амлалт юм.


бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё.


Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм.


Одоо чи юунд удна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт. Нүглээ угаа” гэв.


Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон.


Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.


Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм.


Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно гэлээ.


Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй.


“Миний нэрийг жигшигч тахилч нар аа, «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ?» гэж түмэн цэргийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж жигшсэн бэ?» гэж асуудаг.


Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун.


Намайг хиссопоор цэвэршүүлээч, Тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач, Тэгвэл би цаснаас цагаан болно.


Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон, —Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.


Елиша түүн уруу элч явуулан, —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв.


Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн гэв.


Түшмэд нь түүнд —Харагтун. Израилийн гэрийн хаадыг өршөөлт хаад гэж бид сонссон юм. Бид ууц нуруундаа таар өмсөж, толгойдоо олс уяад, Израилийн хаан уруу гарч очъё. Тэрээр таны амийг өршөөж магадгүй гэж зөвлөв.


Арамын хааны түшмэд хаандаа —Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно.


өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө —Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.


Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.


Эцэг минь, миний гарт байгаа өөрийнхөө дээлийн хормойг сайн харагтун. Учир нь би таны дээлийн хормойг огтолж авсан боловч таныг алаагүй энэ зүйлээр надад хорон санаа, тэрслэх байдал байхгүй бөгөөд би танд нүгэл үйлдээгүй гэдгийг лавтай мэдэгтүн. Тийм атал та миний амийг авахаар эрж байна.


Харин Саул үүнээс татгалзан, —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож, дэвсгэр дээр суув.


Тэгээд Саул зарцдаа —Зөв ярьж байна. Одоо явцгаая гэв. Ингээд Бурханы хүн байгаа хот уруу тэд явцгаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite