Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 5:11 - Ариун Библи 2004

11 Харин Нааман хилэгнэн уурлан явж, —Харагтун, “Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ” гэж би бодсон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа —Харагтун, Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газар дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм.

Gade chapit la Kopi




2Хаад 5:11
19 Referans Kwoze  

Айлдагчийг хэрэгсэхгүй байхаас та нар сэрэмжил. Учир нь хэрэв газар дээр тэдэнд сануулсан түүнийг тэд үл хэрэгсээд зугтчихаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.


Есүс —Хүмүүс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав.


Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.


Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ.


Харин тэр —Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ гэсэнд,


Харин зуутын дарга —Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ.


Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг. Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.


Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ.


Учир нь гэнэн хүний гуйвамтгай байдал тэднийг хөнөөнө. Мунхгийн маадгар байдал тэднийг устгана.


Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.


Елиша түүн уруу элч явуулан, —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв.


Дамаскийн голууд болох Абана, Фарпар зэрэг нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав.


Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр цутган хийж байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite