Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 4:27 - Ариун Библи 2004

27 Эмэгтэй толгод уруу Бурханы хүн уруу ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи, учир нь түүний сэтгэл дотор нь шаналж байна. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан, надад хэлсэнгүй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Эмэгтэй толгод уруу Бурханы хүн дээр ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи. Сэтгэл зүрх нь гашуун энэлэлд унажээ. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан надад хэлсэнгүй гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 4:27
19 Referans Kwoze  

Натан хаанд —Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв.


ЭЗЭН —Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?


Харин Есүс түүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв.


Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.


Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг. Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?


Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.


Би өөрийн амьдралаа үзэн яддаг. Би өөрийн гомдлоо бүрэн гаргана. Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.


Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша унтлагын өрөөндөө таны ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм хэмээн айлтгав.


Ингээд өнөөх эмэгтэй явж, Кармел ууланд Бурханы хүн уруу ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид —Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.


Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв.


Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.


Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй.


Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.


Харин Есүс —Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн.


Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тул Түүн уруу хүүхдүүдээ авчирч байлаа. Харин шавь нар тэднийг зэмлэв.


Үзэгтүн. Есүс тэдэнтэй уулзаж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөн очоод Түүний хөлөөс зуурч, Түүнд мөргөлөө.


Олон түмэн тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхирав.


Түүнтэй уулзахаар гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй хариулахдаа —Сайн гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite