Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 4:13 - Ариун Библи 2004

13 Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чиний төлөө юу хийх вэ? Чиний төлөө хаан, эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би өөрийн ард түмний дунд амьдардаг гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чамд юу хийж өгөх вэ? Чиний төлөө хаан эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би ард түмнийхээ дунд амьдардаг гэлээ.

Gade chapit la Kopi




2Хаад 4:13
22 Referans Kwoze  

Учир нь Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.


Та нарын төлөө шаргуу ажилласан Мариад мэнд хүргээрэй.


Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүнд, мөн надад ч тусалж байсан.


ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.


Бас Амасад “Чи миний мах цусны тасархай бус уу? Хэрэв чи Иоабын оронд үргэлж миний цэргийн жанжин эс болбол, Бурхан намайг үүнээс илүү шийтгэх болтугай” гэж хэлүүлэв.


Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн ахмадууд сууж байв. Тэрээр —Ахмад аа, танд хэлэх үг надад байна гэв. Иехү —Бидний хэнд нь юм бэ? хэмээн асуухад тэрээр —Ахмад аа, танд гэв.


Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан, —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.


Иоабын цусыг ЭЗЭН өөрийнх нь толгой дээр буулгах болно. Учир нь миний эцэг Давидыг мэдээгүй байхад тэрээр өөрөөсөө ч илүү зөв шударга, сайн хоёр хүнийг буюу Израилийн армийн жанжин Нерийн хүү Абнер болон Иудагийн армийн жанжин Иетерийн хүү Амаса нарыг хөнөөж сэлмээр алсан билээ.


Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.


Тэгээд тэр өөрийн зарц Гехазид хандан —Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө зогсов.


Иймээс Елиша —Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази —Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite