Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 23:8 - Ариун Библи 2004

8 Дараа нь тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы орох үүдэнд буюу хотын дааман хаалганы дэргэд зүүн талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүүдийг ч нураан хаясан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Тэрээр Иудагийн хотуудаас бүх тахилч нарыг авчран, тахилч нар утлага уугиулж байсан мөргөлийн өндөрлөгүүдийг Гебагаас Беершеба хүртэл бузарлав. Тэрээр хотын захирагч Иошуагийн дааман хаалганы үүдэнд буюу хотын гулдан хаалганы зүүн гар талд байсан хаалганы мөргөлийн өндөрлөгүүдийг ч нураан хаясан юм.

Gade chapit la Kopi




2Хаад 23:8
13 Referans Kwoze  

Тэр үед Аса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моддыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.


Бениамин овгоос Гибеон, Геба,


Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэлх байрлал дээрээ үлдэнэ.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.


мөн Бениамины овгоос Гебаг бэлчээр нутгийнх нь хамт, Аллеметыг бэлчээр нутгийнх нь хамт, Анатотыг бэлчээр нутгийнх нь хамтаар авав. Тэдний өрхүүдэд ногдсон хотууд нь бүгд арван гурав болой.


Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцаа үлдээв.


Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Исаак тэндээс Беершеба уруу явав.


Тэр хоёр тэнд бие биедээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ.


Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.


Харин Израилийг төөрч явахад Надаас холдсон бөгөөд өөрсдийн шүтээнүүдийн араас дагаж Надаас төөрсөн левичүүд нь өөрсдийн гэм буруугийн төлөө шийтгэлийг үүрэх ёстой.


Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот нь тосгодынхоо хамт,


Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.


Swiv nou:

Piblisite


Piblisite