Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 22:10 - Ариун Библи 2004

10 Үүнээс гадна гүүш Шафан хаанд —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Гүүш Шафан, хаанд —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ.

Gade chapit la Kopi




2Хаад 22:10
17 Referans Kwoze  

Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв.


Тэд түүнд —Сууж, бидэнд түүнийг уншина уу гэж хэлээд, Барух тэдэнд түүнийг уншиж өгөв.


Тиймээс чи явж, надаар хэлүүлж бичсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий үгсийг ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр уншиж өг. Мөн чи тэднийг өөрсдийн хотуудаас ирдэг бүх Иудад унших ёстой.


Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.


Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон хүн, эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов.


Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншиж байсан. Тэд долоо хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу ёслолын чуулганыг хийжээ.


Үүнээс гадна гүүш Шафан хаанд хэлэхдээ —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хааны өмнө уншжээ.


Гүүш Шафан хаанд бараалхаж, түүнд үг уламжлан —Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, ЭЗЭНий өргөөг хянагч хүмүүсийн гарт даатгав гэв.


Хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, хувцсаа урав.


Барухын номоос хүмүүст уншиж өгөхөд өөрийн сонссон бүх үгсийг Микаиа тэдэнд тунхаглав.


Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.


ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ. Түүний үгийг сонсогтун. “Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг, хавчдаг ах дүүс чинь «ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв. Гэвч тэд ичих болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite