Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 20:9 - Ариун Библи 2004

9 Исаиа —Дараах зүйл нь ЭЗЭН Өөрийн айлдсан ёсоор хийхийн ЭЗЭНээс ирэх тэмдэг болно. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу, эсвэл арван алхмаар ухраах уу? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Исаиа —ЭЗЭН амласан ёсоороо хийнэ гэдгийг чамд илэрхийлэх тэмдэг нь энэ юм. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу эсвэл арван алхмаар ухраах уу? гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 20:9
10 Referans Kwoze  

Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.


Хезекиа Исаиад —ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөө уруу явах болно гэсэн тэмдэг юу байх вэ? гэв.


Хезекиа хариуд нь —Сүүдрийг арван алхмаар урагшлуулах нь амархан. Үгүй, харин сүүдрийг арван алхмаар буцаагтун гэж хэлжээ.


Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн.


ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө —Өө нар минь, Гибеоныг гийгүүлж, Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.


Хэрэв тэд “Бидэн уруу ирэгтүн” гэвэл, бид явж очъё. Учир нь ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite