Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 2:19 - Ариун Библи 2004

19 Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад —Харагтун, энэ хотын байдал нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, мөн газар нутаг нь үржил шимгүй юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад —Харагтун, энэ хотын байршил нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, газар нутаг нь үржил шимгүй гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 2:19
16 Referans Kwoze  

Чиний газарт дутуу төрдөг, эсвэл хүүсэр хүн байхгүй болно. Би наслах ёстой насыг чинь наслуулна.


ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно.


Дараа нь Аарон Мосед хандан —Өө, эзэн минь, би танаас гуйя. Бидний мунхгаар үйлдэн, нүгэл үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.


Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ.


ЭЗЭН Мосед —Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.


Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.


ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.


Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан, —Миний эзэн Елиа та мөн үү? гэв.


Тэр үед Иошуа тэдэнд тангараглан —Иерихо хотыг босгон барьсан хүн ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв.


Энэ хот хорион дор байх болно. Хот болон доторх бүх юмс нь ЭЗЭНийх. Зөвхөн янхан эм Рахаб болон түүнтэй хамт гэрт нь байгаа бүх хүн амьд үлдэнэ. Учир нь тэр бидний явуулсан туршуулуудыг нуусан билээ.


Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз.


Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуун, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?


Елишаг Иериход байх үед тэд түүн уруу буцаж иржээ. Тэр тэдэнд —Би та нарт “Битгий яв” гэж хэлээгүй юу? гэв.


Елиша —Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite