Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:7 - Ариун Библи 2004

7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 19:7
17 Referans Kwoze  

Обадиагийн үзэгдэл. Эзэн БУРХАН Едомын тухай ийнхүү айлдав. Бид ЭЗЭНээс мэдээ сонссон ба үндэстнүүдийн дунд илгээгдсэн элч “Босогтун, түүний эсрэг тулалдаанд гарцгаая” гэж зарлав.


Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.


Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун. Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ, удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Вавилоны эсрэг болон Леб-камаин оршин суугчдын эсрэг устгагчийн сүнсийг босгох болно.


Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд “Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.


Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.


Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.


Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.


Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.


Бурханы амьсгалаар тэд мөхөж, Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.


ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.


Чи миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана.


Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр тэдний гэм нүглийг өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг бузар муугийнх нь дотор устгана. Бидний Бурхан ЭЗЭН тэднийг устгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite