Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:28 - Ариун Библи 2004

28 Чи миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

28 Чи Миний эсрэг уурлаж, Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн учраас Би хамарт чинь дөр юугаа зүүж, Амыг чинь хазаарлаж, Ирсэн замаар чинь чамайг буцаана.

Gade chapit la Kopi




2Хаад 19:28
25 Referans Kwoze  

Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно. Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөд чиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно.


Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн БУРХАН Өөрийн ариун байдлаар тангарагласан. “Харагтун, тэд та нарыг дэгээгээр болон та нарын сүүлчийн хүмүүсийг загасны дэгээгээр авч явах өдөр та нар дээр ирж байна.


Би чамайг эргүүлж, чиний эрүүнд дэгээнүүд зоож, чамайг болон морьд, морин цэргүүд буюу чиний бүх цэргийг сүр жавхлантайгаар хувцасласан бүгдийг, бүгд илд барьсан халхавч бамбайтай агуу чуулганыг Би гарган авчирна.


Үндэстнүүдийг шүүлтүүр дотор хойш урагш нь сэгсчин, сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг хүмүүсийн аманд хийхийн тулд Түүний амьсгал нь халин үерлэх урсгал мэт хүзүүнд тулна.


Чи түүний хамарт олс дөрлөж, эсвэл эрүүг нь дэгээгээр цоолж чадах уу?


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн.


Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.


Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Түүний дууг Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд тэд агнуурын торонд түүнийг оруулав.


Харагтун, Таны дайснууд шуугьж, Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн.


Өөрийн өстнүүдийн дууг, Таны эсрэг босдог хүмүүсийн үргэлж гарч байдаг шуугианыг бүү мартаач.


Таны өстнүүд Таны хурлын газрын дунд турхирчээ. Тэд өөрсдийнхөө тугийг тэмдэг болгон босгосон.


Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээ болон Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.


Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав.


Ухаангүй адуу, эсвэл луус шиг бүү бол. Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй бол Та нарт ойртон ирэхгүй.


ЭЗЭН, ууран дотроо босооч. Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч, Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.


Түүний гадуурх хуягийг хэн хуулж чадах вэ? Давхар шүднийх нь дотор хэн нэвтэрч чадах вэ?


Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ».


Swiv nou:

Piblisite


Piblisite