Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:26 - Ариун Библи 2004

26 Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон. Тэд хээр талын өвс, ногоо шиг, байшингийн орой дээрх ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж, Айн түгшиж, ичгүүрт орсон билээ. Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг, Дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө сүйтгэгддэг өвс мэт болов.

Gade chapit la Kopi




2Хаад 19:26
18 Referans Kwoze  

Учир нь “Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд Бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг.


Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд тэд намаг балчгуудыг галдан шатаав. Дайчид айцгаав.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, тэд эмэгтэйчүүдтэй адил болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, түүний түгжээнүүд эвдрэв.


Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.


ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.


Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөд Би өвс шиг гандан хатаж байна.


Энэ нь хорон муу хүн өвс шиг соёолж, Гэм бурууг үйлдэгчид бүгд цэцэглэхэд Тэд мөнхөд устгагдахын тулд ч байсан ажгуу.


Зөвхөн ЭЗЭНий эсрэг бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Учир нь тэд бидний олз болох болно. Тэдний хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.


ЭЗЭН Мосед хандан —ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.


Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла.


Бас түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон, долоон нарийхан түрүү гарч иржээ.


Тэд айж түгшин, өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биеэ харж, царай нь дүрэлзэн шатна.


түүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite