Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:25 - Ариун Библи 2004

25 Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэхийн тулд одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Чи сонсоогүй юм уу? Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж, Эрт цагт үүнийг хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгохыг Одоо Би биелэл болголоо.

Gade chapit la Kopi




2Хаад 19:25
11 Referans Kwoze  

Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.


Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ашиглахын тулд зэвсэг хийдэг дархныг Би бүтээсэн. Би хөнөөхийн тулд сүйтгэгчийг бүтээв.


Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.


Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно. Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.


Тиймээс Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо, усан үзмийн төгөл суулгах газар болгоно. Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.


Тэнгэр ээ, дээрээс шүрш. Үүлс үнэн зөвийн бороо оруулаг. Газар нээгдэж, авралыг ургуул. Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг. ЭЗЭН Би үүнийг бүтээсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite