Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 19:19 - Ариун Библи 2004

19 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 19:19
17 Referans Kwoze  

Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаараа Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.


Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсож, тэр харь хүн Таныг дуудсан хүслийнх нь дагуу бүхнийг үйлдэж, болгоогоорой. Энэ нь газар дээр орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн болох Израиль шиг Танаас эмээн, Миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг тэдэнд мэдүүлэхийн тулд юм.


Тэгэхэд Бурханы хүн ойртон ирж, Израилийн хаанд хандан —ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Арамейчууд «ЭЗЭН бол уулын бурхан болохоос тал газрын бурхан биш» гэж хэлсэн учир Би энэ их цэргийг чиний гарт өгнө. Тэгээд Намайг ЭЗЭН мөн гэдгийг чи мэдэх болно” хэмээв гэж хэллээ.


Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн агуу нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.


Хезекиа ЭЗЭНий өмнө залбиран, —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн билээ.


Энэ нь дэлхийн бүх хүнд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг мэдүүлэхийн тулд юм. Ингэснээр та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээх юм гэв.


(Тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсоод) ирж энэ өргөөний зүг хандан залбирвал


Үүнээс дэлхийн бүх ард түмэн ЭЗЭН бол Бурхан бөгөөд өөр бурхан байдаггүй юм гэдгийг ойлгох болтугай.


Өө, ЭЗЭНд талархал өргөн, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно.


Тэрээр бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн уруу эргэж ирээд, Елишагийн өмнө зогсоод, —Үзэгтүн, бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израильд байдгийг би одоо мэдлээ. Иймээс одоо өөрийн боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Эдгээр итгэлт үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахаар санажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite