Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 18:14 - Ариун Библи 2004

14 Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн, “Би буруутай. Надаас холдооч. Та над дээр юу ч тавьсан би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан Иудагийн хаан Хезекиагаас гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг шаарджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн “Би нүгэл үйлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина түүнийг би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг Иудагийн хаан Хезекиагаас шаарджээ.

Gade chapit la Kopi




2Хаад 18:14
9 Referans Kwoze  

ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй.


Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь тэр энхийн хэлэлцээр гуйн элчээ илгээнэ.


Хүний айдас болбоос занга юм. Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.


Израилийн хаан хариу үг илгээн —Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.


Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн, —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.


Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ.


Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаанд Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.


тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хотууд, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.


Тэгээд Ассирийн хаанд төлөх гэж Израилиас буюу бүх баян хүчирхэг хүнээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем албадан гаргуулав. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite