Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 17:34 - Ариун Библи 2004

34 Энэ өдрийг хүртэл тэд эртний ёс заншлынхаа дагуу үйлдэж ирлээ. Тэд ЭЗЭНээс ч эмээхгүй, өөрсдийн тогтоол, өөрсдийн зарлиг, хууль, эсвэл ЭЗЭНий Израиль хэмээн нэрлэсэн Иаковын хөвгүүдэд Түүний тушаасан тушаалуудыг ч тэд дагадаггүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

34 Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна.

Gade chapit la Kopi




2Хаад 17:34
14 Referans Kwoze  

Бурхан түүнд —Чамайг Иаков гэдэг, Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй, Харин чиний нэр Израиль болно гээд, түүнийг Израиль хэмээн нэрлэжээ.


Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв.


Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс! Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж, Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй.


Тэд ЭЗЭНээс эмээхийн хамт цөллөгт ирэхээс өмнөх өөрсдийн үндэстнийхээ ёс заншлын дагуу өөрсдийн бурхаддаа ч мөн үйлчилж байв.


Тэд тэндээ амьдарч эхлэхдээ ЭЗЭНээс эмээж байгаагүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн, тэднээс заримыг нь үхүүлэв.


Елиа Иаковын хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулуу авчээ. Иаковт ЭЗЭНий үг ирж, “Чиний нэр Израиль байх болно” хэмээн айлдсан билээ.


Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм.


Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно.


тэндээ тахилын ширээ босгож, түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.


Иаков —Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн —Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ.


Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн эртний заншлын дагуу үйлджээ.


Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ. Тэр өөрийн гэрээг зөрчжээ.


Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг. Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite