Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 17:25 - Ариун Библи 2004

25 Тэд тэндээ амьдарч эхлэхдээ ЭЗЭНээс эмээж байгаагүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн, тэднээс заримыг нь үхүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Тэндээ амьдарч эхлэхдээ тэд ЭЗЭНээс эмээж байсангүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн тэднээс заримыг нь алуулав.

Gade chapit la Kopi




2Хаад 17:25
18 Referans Kwoze  

Ийнхүү эдгээр үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн хажуугаар өөрсдийн шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар ч мөн адил өөрсдийн эцэг өвгөдийн үйлдлийг даган, өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.


Энэ өдрийг хүртэл тэд эртний ёс заншлынхаа дагуу үйлдэж ирлээ. Тэд ЭЗЭНээс ч эмээхгүй, өөрсдийн тогтоол, өөрсдийн зарлиг, хууль, эсвэл ЭЗЭНий Израиль хэмээн нэрлэсэн Иаковын хөвгүүдэд Түүний тушаасан тушаалуудыг ч тэд дагадаггүй.


Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тэдний төлөө үйлдэж байсан мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов.


Иона тэдэнд —Би бол еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэв.


Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна. Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал, Түүний эрх мэдэл мөнхөд байх болно.


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Хүн, амьтныг түүнээс таслахын тулд Би Өөрийн дөрвөн хүнд шийтгэл болох илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн, ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол,


“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь алах илд, чирэх ноход, тэнгэрийн шувууд болон залгиж, сүйтгэхээр газрын араатан амьтад юм.


Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.


Тийм учраас ойн арслан тэднийг алж, цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тастуулах болно. Учир нь тэдний нүглүүд их, тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.


Тиймээс Самариас цөллөгт аваачигдсан тахилч нарын нэг ирж, Бетелд амьдран, тэд ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд заан сургав.


Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тастчин хаяв.


Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салан явах үедээ чи арсланд бариулан алуулна гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л арслан гарч ирээд түүнийг барьж алжээ.


Тэр цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг алжээ. Түүний хүүр зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд, мөн хажууд нь арслан зогсож байлаа.


ЭЗЭН Иорданыг Реубен болон Гадын хөвгүүд та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» хэмээн хэлж, тийнхүү танай үр удам манай үр удмыг ЭЗЭНээс эмээхгүй болгож магадгүй” гэсэн учраас үүнийг хийсэн билээ.


Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.


Иймээс тэд Ассирийн хаанд хандан айлтгахдаа —Самарийн хотуудад таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүй байна. Иймээс тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж, харагтун, тэд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр арслангууд тэднийг алж байна гэв.


Учир нь Димоны ус цусаар дүүрэв. Би Димонд уй гашууг нь нэмж, Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.


Swiv nou:

Piblisite


Piblisite