2Хаад 17:23 - Ариун Библи 200423 Эцэст нь Өөрийн бүх боол эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийнээс зайлуулжээ. Тиймээс Израиль нь өөрсдийн эх нутгаас Ассири уруу энэ өдрийг хүртэл цөллөгт аваачигдсан билээ. Gade chapit laАриун Библи 201323 Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ. Gade chapit la |
Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж, —Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв.
Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран, —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно” хэмээж байна гэлээ.
Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу, Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс ба Таны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!