Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 14:26 - Ариун Библи 2004

26 Учир нь Израилийн маш гашуун зовлон шаналлыг ЭЗЭН харжээ. Учир нь боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй болсон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Учир нь Израилийн маш гашуун зовлон зүдүүрийг ЭЗЭН харжээ. Боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй байсан юм.

Gade chapit la Kopi




2Хаад 14:26
14 Referans Kwoze  

ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ.


ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.


Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.


Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулган, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Израиль дахь чөлөөт, боол нь хамаагүй бүх эрчүүдийг Ахабаас би тастан хаях болно.


Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна.


Тиймээс тэд өөрсдийн дотроос харийн бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.


Үзэгтүн, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрсэн. Цаашилбал египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан.


Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израиль дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүмүүсийг Би Ахабаас таслах болно.


Зовлон ойрхон байгаа учраас Надаас бүү холдооч. Учир нь туслах хүн нэг ч алга.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Тиймээс Тэр тэдний зүрхийг хөдөлмөрөөр номхтгосон. Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч тусалсангүй.


Би түүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite