Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 13:19 - Ариун Библи 2004

19 Иймээс Бурханы хүн түүнд уурлан, —Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Иймээс Бурханы хүн түүнд уурлан —Та тав юмуу зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.

Gade chapit la Kopi




2Хаад 13:19
13 Referans Kwoze  

Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотуудыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.


Есүс үүнийг хараад, уурлаж шавь нартаа —Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр. Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм.


Тэнд Тэр ямар ч гайхамшгийг үйлдэж чадсангүй. Харин өвчтэй байсан хэдэн хүн дээр мутраа тавьж эдгээжээ.


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Бурханы хүн Израилийн хаанд илгээн, —Арамейчууд тэнд ирж байгаа тул энэ газраар өнгөрөхөөс та нар болгоомжил гэж хэлүүлэв.


Ингээд тэд хүмүүст идүүлэхээр аягалав. Тэд шөлнөөс идэж байтал хашхиран, —Бурханы хүн ээ, тогоон дотор үхэл байна гэцгээлээ. Тэд идэж чадахгүй байв.


Тэгэхэд Елиша —Ирэх жилийн энэ улиралд чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй —Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчиндээ бүү худал хэл хэмээв.


Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд хандан —Тэдний өргөлийг бүү хүлээж аваач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ.


Харин Мосе нүглийн төлөөх тахилын ямааг сайтар эрэн хайв. Харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс тэр Аароны амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар, Итамар нарт уурлан —


Харин Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би түүний араас гүйн очоод, түүнээс ямар нэгэн юм авъя гэж боджээ.


Дараа нь тэр —Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд —Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив.


ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай. Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.


Swiv nou:

Piblisite


Piblisite