Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 11:4 - Ариун Библи 2004

4 Долоо дахь жил Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг авчирч, тэднийг өөр уруугаа ЭЗЭНий өргөөнд авчрав. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулан, ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Харин долоо дахь жилд нь Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг ЭЗЭНий өргөөнд өөр дээрээ ирүүлэв. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулсан ба ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав.

Gade chapit la Kopi




2Хаад 11:4
24 Referans Kwoze  

Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны ордонд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ.


Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэв. Тэдний хүн бүр амралтын өдөр ордог, гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв.


Тэд бүх зүрх, сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров.


Дараа нь Иехоиада ЭЗЭН, хаан болон ард түмний хооронд тэд ЭЗЭНий ард түмэн болно гэсэн гэрээ байгуулан, мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Тэднийг эв зүйгээр авчрахаар харуулын дарга бараа бологсдынхоо хамт тийш явжээ. (Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа)


Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив.


өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь “Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье.


Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын, Манай левичүүдийн болон манай тахилч нарын нэрс байна.


Тэгэхэд тэд —Бид үүнийг буцаан өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэнчлэн хийнэ гэв. Тиймээс би тахилч нарыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав.


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


Тэдний төрөл садан болох өрхүүдийн тэргүүлэгчид буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.


Хаан баганын хажууд зогсоод, ЭЗЭНий өмнө гэрээ байгуулан өөрийн бүх зүрх сэтгэлээр, бүх оюун ухаанаар ЭЗЭНийг дагаж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэсэнд бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв.


Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.


Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.


Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв.


Иосеф бас Израилийн хүүхдүүдээр тангараглуулаад, хэлсэн нь —Бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв.


Иоаб Израилийн бүхий л цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа херетчүүд болон пелетчүүдийн удирдагч байв.


Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр асрагчийнхаа хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.


Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.


Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны гэрийн хаалгыг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.


Тэгэхэд Иехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд —Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо дотнын хүмүүсээсээ мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite