Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 11:2 - Ариун Библи 2004

2 Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Харин Иорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба нь Ахазиагийн хүү Иоашийг алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авч, хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж тэрээр алагдсангүй.

Gade chapit la Kopi




2Хаад 11:2
24 Referans Kwoze  

Тэр надад —Энэ өмнө зүг уруу харсан танхим бол сүмийн үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан билээ.


Рехабуудын гэрт очиж, тэдэнтэй ярьж, тэднийг ЭЗЭНий өргөөнд, танхимуудын нэгт нь авчирж, тэдэнд дарс уулга гэв.


тэгвэл Би Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


Миний зарц Давидтай байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгчид болох Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилийн гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй.


«Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»” гэж хэлэв.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Харин хааны охин Иехошабеат Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөнд байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат (учир нь Иехошабеат нь Ахазиагийн эгч байв) түүнийг Аталиагаас нуун, түүнд алуулсангүй.


Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.


Харин Өөрийн зарц Давидын төлөө хөвгүүдээр нь дамжуулан түүнд дэнлүүг үргэлж өгнө гэж Давидад Өөрөө нэгэнт амласан тул Иудаг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.


Израилийн хаан Ахабын хүү Иорамын тав дахь жилд Иехошафат Иудагийн хаан байсан бөгөөд Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.


Түүнчлэн тэр өргөөний харалдаа тус бүр таван тохой өндөр өрөөнүүд байгуулсан ба тэдгээр нь өргөөтэй хушин хөндлөвчөөр холбогдож байлаа.


Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа.


Нил мэлхийгээр дүүрч, тэдгээр нь гарч ирээд, чиний ордонд, чиний унтлагын өрөөнд, орон дээр чинь, чиний зарц нарын гэрт ба ард түмэнд чинь, чиний зууханд, гурилын саванд орно.


Тэгээд Абимелех Офра дахь эцгийнхээ гэрт очиж, өөрийн ах дүү болох Иеруббаалын хөвгүүд, далан хүнийг нэг чулуун дээр алав. Харин Иеруббаалын отгон хөвгүүн Иотам нуугдсан тул амьд гарчээ.


Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр асрагчийнхаа хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.


Иехүгийн долоо дахь жилд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв.


Хадад эцгийнх нь түшмэд болох хэсэг едомчуудын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв.


түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш,


Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.


Swiv nou:

Piblisite


Piblisite