Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 10:30 - Ариун Библи 2004

30 ЭЗЭН Иехүд —Миний мэлмийд зөвийг гүйцэтгэснээрээ чи сайныг үйлдэж, Миний зүрхэн дэх бүхний дагуу Ахабын гэрт үйлдсэн тул чиний дөрөв дэх үеийн хөвгүүд чинь Израилийн сэнтийд заларна хэмээн айлджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 ЭЗЭН, Иехүд —Миний мэлмийд зөв зүйтэйг гүйцэтгэснээрээ чи сайныг үйлдэж, Миний зүрхэн дэх бүхний дагуу Ахабын гэрт үйлдсэн тул чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилийн хаан сэнтийд заларна гэж айлджээ.

Gade chapit la Kopi




2Хаад 10:30
13 Referans Kwoze  

Иехү эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Самарид оршуулсан юм. Түүний хүү Иехоахаз түүний оронд хаан болов.


Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гурав дахь жилд Иехүгийн хүү Иехоахаз Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ.


Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тав дахь жилд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав.


Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ.


ЭЗЭН Хосеад хандан —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.


Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн даруу болгосныг чи харж байна уу? Тэр өөрийгөө Миний өмнө даруу болгосон тул Би түүнийг амьд байхад нь гай гамшиг буулгахгүй, харин түүний хүүгийн үед гэр дээр нь гай зовлон авчирна гэв.


Чи Израилиар гэм үйлдүүлэн, Миний уурыг хүргэсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг, бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” хэмээсэн гэлээ.


Би бас гэрээний төлөө өс авах илдийг дээр чинь авчрах бөгөөд та нарыг хотууддаа хамтдаа цуглах үед чинь, дунд чинь Би тахлыг илгээх болно. Тэгснээр та нар дайсны гарт тушаагдах болно.


Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилийн хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа түүний оронд хаан болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite