Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 10:13 - Ариун Библи 2004

13 Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж, —Та нар хэн бэ? хэмээв. Тэд —Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж —Та нар хэн бэ? гэв. Тэд —Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.

Gade chapit la Kopi




2Хаад 10:13
8 Referans Kwoze  

Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр Иорам Хаан Иезреел уруу буцав. Тэгээд Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.


Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.


тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.


Тэгээд Иехү босон хөдлөж, Самари уруу явав. Замд түүнийг хоньчдын Бет-екед байх зуур


Иехү —Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бетекедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй.


сахлаа хусуулсан, хувцасаа хуу татуулсан, биеэ гүнзгий зүсүүлсэн, ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсан наян хүн Шехем, Шило болон Самариас ирэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite