Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Хаад 1:2 - Ариун Библи 2004

2 Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.

Gade chapit la Kopi




2Хаад 1:2
25 Referans Kwoze  

Тэгээд тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тийм учраас чи өөрийн хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэв гэжээ.


Иерусалимаас ирсэн хуулийн багш нар —Тэр Беелзебултэй гээд —Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа.


Шавь нь багшийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол, гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу?


тэдний бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Харин тэдний зарим нь —Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад,


Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?


Тэд түүнд —Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд, бидэнд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” хэмээв» гэж хэл” гэж хэлсэн гэцгээв.


Харин ЭЗЭНий тэнгэр элч тишбе хүн Елиад —Бос, Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.


Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн.


Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа.


Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө. Харагтун, хананы маань цаана тэр зогсоод, цонхоор харж, сараалжаар цухуйна.


Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон, гэм бурууг үйлдэгсдэд гай гамшиг болдог бус уу?


Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгнийхээ хөтчид —Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.


Арван талх, зөөлөн боов, нэг шил зөгийн бал аваад түүн уруу оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж өгүүлэв.


Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан, —Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв.


Чиний бурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно.


Сисерагийн эх цонхоор харан, торон цонхоор гадагш харан гашуудав. “Яагаад түүний тэрэг ирэлгүй удна вэ? Яагаад тэрэгний чимээ сонсогдохгүй чилээнэ вэ?”


Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа. Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч, филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж, харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.


Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.


Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан, хаан болжээ.


Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан, өөрсдөдөө зориулан цутгасан хөргүүд болох хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite