Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Тимот 6:10 - Ариун Библи 2004

10 Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.

Gade chapit la Kopi




1Тимот 6:10
49 Referans Kwoze  

Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой. Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ.


Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урхи, мөн зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд хүргэдэг.


Хорон муу хүний зовлон гуниг олон билээ. Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.


Тэд бузар олз ашгийн төлөө заах ёсгүй юмсыг зааж, айл өрхийг ч бүхэлд нь хөмрөн хаядаг учраас тэднийг дуугүй болгох ёстой.


Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар замнаж, шан харамжийн төлөө Балаамын алдаа төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлтийн дотор мөхсөн.


Тэд бол цадахаа мэддэггүй, шуналтай ноход. Тэд ухаангүй хоньчид. Тэд бүгдээрээ өөр өөрийн мөрөө хөөн, хүн бүр өөрийн шударга бус олзыг буюу сүүлчийн ганцыг эрнэ.


Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.


дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч биш, мөнгөнд дурладаггүй байх ёстой.


Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.


Түүний удирдагчид хахууль аван шүүж, тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан, эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай гамшиг буухгүй” гэж хэлдэг.


“Миний тахилын ширээн дээр ашиггүй галыг асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал,


Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн. Нигүүлсэл та нарт байх болтугай.


Чиний дотор тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү болон ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Эрчүүд бүх янхан эмсэд бэлэг өгдөг, харин чи өөртэйгөө завхайруулахын төлөө өөр уруугаа зүг бүрээс ирүүлэхээр тэднийг хахуульдахын тулд чи өөрийн бүх хайртууддаа бэлэг өгдөг.


Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»” гэж өгүүл.


Чиний ноёд бол бослого гаргагчид, хулгайчдын найзууд. Хүн бүр хахуульд дуртай бөгөөд шан харамж хөөцөлддөг. Тэд өнчнийг хамгаалдаггүй, бэлэвсний өргөдлийг хүлээн авдаггүй.


Янхны олсон мөнгө хийгээд нохой мэт хүний (сүмийн янхан эрийн) олсон хөлсийг ямар ч тангаргийн өргөлд зориулан ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Тэр хоёрыг хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.


шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидуны тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв.


Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.


Тэрээр замын хажууд түүн уруу очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир —Намайг өөр дээрээ оруул гэжээ. Тэрээр —Та над юу өгч, над дээр орох юм бэ? гэж асуусанд


Лабан түүнд —Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.


олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс дороо мөнгөний хамт миний майхан доторх газарт нууцлагдсан байгаа гэв.


Хавчлага дарлалд бүү итгэ, Дээрэм тонуулд ч дэмий бүү найд. Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.


Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг. Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай.


Тэр ухаантай, эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаалгаар хөдлөн, ажилласан хөдөлмөрийн минь бүхий л үр жимсийг тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.


Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.


Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог.


харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог.


Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.


Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус,


Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.


Тэгэхэд Шимеи босож, илжгэндээ эмээл тохон, боолуудаа олж ирэхээр Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж тэндээс боолуудаа дагуулан иржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite