7 Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа.
Эдгээр зүйлийг тушаа, зааж сургагтун.
Чи эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.
Энэ гэрчлэл бол үнэн юм. Ийм учраас тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байн,
Би Бурханы болон амьд ба үхэгсдийг шүүгч Христ Есүсийн оршихуйд Түүний үзэгдэлт ба хаанчлалаар чамд чухалчлан захья.
Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.
Би Македони уруу явахдаа Ефест үлдээч гэж чамаас хичээнгүйлэн гуйсны учир нь чи зарим хүмүүст хандан өөр хачин сургаал заахгүй байхыг,
Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй Бурханы хүүхдүүд гэдгээ батлах юм.