Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Тесалоник 3:5 - Ариун Библи 2004

5 Тиймээс би үүнийг цаашид тэвчиж чадахгүй болов. Тэгээд соригч та нарыг сорьж, бидний хөдөлмөр дэмий хоосон зүйл болсон байх вий хэмээн айсандаа та нарын итгэлийн талаар мэдэхийн тулд би хүн илгээсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн.

Gade chapit la Kopi




1Тесалоник 3:5
20 Referans Kwoze  

Соригч ирээд, Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв.


Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Учир нь түүний хөнөөх санааг бид ямар мэдэхгүй биш.


Амийн үгээс баттай баригтун. Тэгвэл би дэмий ажиллаагүй, дэмий гүйгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно.


Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй,


Харин Би “Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ. Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт, Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.


Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна.


Илчлэлтийн дагуу би тийшээ явсан юм. Харь үндэстнүүдийн дунд тунхагладаг сайн мэдээг би тэдэнд хэлэв. Гэхдээ нэр хүндтэй байсан хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйдэг буюу гүйсэн байх вий хэмээн эмээсэндээ тэгсэн юм.


Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм.


Харин Тимот та нарын тэндээс сая ирээд, та нарын итгэл болон хайрын талаар сайн мэдээг, мөн та нарын биднийг үргэлж сайнаар дурсан, бид та нарыг харахсан гэж хүсдэгийн адил та нарын мөн биднийг харахсан гэж хүсдэгийг чинь бидэнд дуулгав.


Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ.


Хэдэн өдрийн дараа Паул —Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямаршуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв.


Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай.


Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл та нарын байдлын талаар сонсоод, би бас урам зоригтой байх болно.


Ингээд хаан үүрээр, өдөр эхэлж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив.


Swiv nou:

Piblisite


Piblisite