Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 6:39 - Ариун Библи 2004

39 Хеманы ах дүү Асаф нь түүний баруун талд зогсох болсон юм. Асаф нь Берахиагийн хүү, Берахиа нь Шимеагийн хүү,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

39 Хеманы ах дүү Асаф нь түүний баруун талд зогсох болсон юм. Асаф нь Берехиагийн хүү, Берехиа нь Шимеагийн хүү,

Gade chapit la Kopi




1Шастир 6:39
33 Referans Kwoze  

Дуучид нь: Асафын хөвгүүд зуун дөчин найм байв.


Дуучид нь Асафын хөвгүүд зуун хорин найм,


Өө, Бурхан, бүү дуугүй байгаач. Өө, Бурхан, бүү дуугүй байгаач, бүү нам жим болооч.


Бидний хүч чадал болох Бурханд баясгалантайгаар дуулагтун. Иаковын Бурханд баясгалантайгаар хашхирагтун.


Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ. Тэд Таны ариун сүмийг бузарлажээ. Тэд Иерусалимыг балгас болгожээ.


Дуу минь Бурханд ханддаг, би чангаар хашхирна. Дуу минь Бурханд ханддаг, Тэр намайг сонсоно.


Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна. Учир нь Таны нэр ойрхон байна. Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.


Үнэхээр Бурхан Израильд, Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ.


Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан.


мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын хүү, Забдийн хүү, Микагийн хүү Маттаниа, мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа, мөн Иедутуны хүү, Галалын хүү, Шаммуагийн хүү Абда.


Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар,


бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.


Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг. Тэрээр захирагчдын дунд шүүдэг.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.


Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс. Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.


Бурхан Иудад алдартай. Түүний нэр Израильд аугаа.


Бурхан, яагаад Та биднийг үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Өөрийнхөө бэлчээрийн хонин сүргийн эсрэг шатна вэ?


Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.


болон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү, Заккурын хүү, Микаиагийн хүү, Маттаниагийн хүү, Шемаиагийн хүү, Ионатаны хүү Зехариа


Иерусалим дахь левичүүдийн харгалзагч нь Бурханы өргөөний үйлчлэлийн дуучид байсан Асафын хөвгүүдээс, Микагийн хүү, Маттаниагийн хүү, Хашабиагийн хүү, Банийн хүү Уззи байв.


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


Асафын хөвгүүд болох дуучид ч гэсэн Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу өөрсдийн байрлалаа эзэлж байв. Мөн өөр өөрсдийн дааман хаалган дээрх сахиулууд өөрсдийн үйлчлэлээс холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.


Үүнээс гадна, Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалуудыг дуулахыг Хезекиа хаан болон түшмэд нь левичүүдэд тушаажээ. Тэд магтаалуудыг баяр хөөртэйгөөр дуулж, мэхийн сөгдөж, мөргөв.


Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ.


Дааман хаалгануудын сахиулын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв.


Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын дор байв.


Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.


Кора нь Изхарын хүү, Изхар нь Кохатын хүү, Кохат нь Левийн хүү, Леви нь Израилийн хүү болой.


Шимеа нь Михаелын хүү, Михаел нь Баасеиагийн хүү, Баасеиа нь Малхиагийн хүү,


Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой.


Эхний шавга нь кохатчуудын ургийнхан дээр буув. Тахилч Аароны үр удам болох левичүүд Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.


Иуда, Симеоны хөвгүүдийн овгоос тэд дараах нэрээрээ дурьдагдсан хотуудыг өгсөн бөгөөд


Swiv nou:

Piblisite


Piblisite