Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 29:20 - Ариун Библи 2004

20 Тэгээд Давид бүх чуулганд —Өөрсдийн Бурхан ЭЗЭНийг одоо магтагтун хэмээсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг магтан, сөгдөн мөргөж, ЭЗЭНд болон хаанд хүндлэл үзүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Тэгээд Давид бүх чуулганд —Бурхан ЭЗЭНээ одоо талархан магтагтун гэсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг талархан магтаж, доор бөхийн, ЭЗЭНд болон хаанд мөргөв.

Gade chapit la Kopi




1Шастир 29:20
20 Referans Kwoze  

Тэгэхэд ард түмэн итгэв. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлонг харсныг тэд сонсоод, доош бөхийж, мөргөлөө.


Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.


Хүү минь, ЭЗЭНээс болон хаанаас эмээгтүн. Тэднийг эсэргүүцэгч нартай бүү нийл.


Ариун газарт хандуулан гараа өргөж, ЭЗЭНийг магтагтун.


Ирэгтүн, мөргөж, бөхийн, Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван, —ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав.


Тийнхүү Самуел ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН тэр өдөр аянга цахилгаантай бороо оруулав. Бүх хүмүүс ЭЗЭН болон Самуелаас маш их айжээ.


Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав.


Тэгээд тэр хүн бөхийн, ЭЗЭНд мөргөж, —


Энэ үг нь Израилийн хөвгүүдэд таалагдсан ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн амьдарч байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив.


Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.


Тэрээр —Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр Өөрийн амаар миний эцэг Давидад хэлсэн бөгөөд Өөрийнхөө мутраар тэр бүхнийг биелүүлж өглөө. Тэрээр айлдахдаа


Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой.


Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтав. Бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” хэмээн хариулжээ. Тэгээд тэд доош бөхийн, нүүрээ газарт хүргэн, ЭЗЭНд мөргөв.


Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь —Босоцгоо, ЭЗЭН Бурханаа үүрд мөнхөд магт! Таны суу алдарт нэр магтагдан, Бүх ерөөл ба магтаалын дээр өргөмжлөгдөг!


Swiv nou:

Piblisite


Piblisite