Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 29:14 - Ариун Библи 2004

14 Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм.

Gade chapit la Kopi




1Шастир 29:14
24 Referans Kwoze  

Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.


Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.


Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.


Бидэнд биш, Өө, ЭЗЭН, бидэнд биш, Харин Таны хайр энэрэл, Таны үнэний улмаас Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.


Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм.


Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.


Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад, —Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.


багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.


хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд —


Хаан “Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал.


Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.


Учир нь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.


“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Гэвч Мосе Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд,


ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо Хоногуудын Баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээдэгчлэн чи сайн дураараа, чадлынхаа хэрээр өргөл өргө.


Хүн бүр ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр, чадлынхаа хэрээр өргөгтүн.


Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад, —ЭЗЭН Бурхан минь, би хэн болон миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.


Манай Бурхан бүх бурхдаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх учиртай.


Swiv nou:

Piblisite


Piblisite