Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 28:1 - Ариун Библи 2004

1 Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид, хаанд үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусалимд цуглуулжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ.

Gade chapit la Kopi




1Шастир 28:1
9 Referans Kwoze  

Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав.


Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгуудыг цуглуулан, Израилийн настангууд, тэргүүлэгчид, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирэв.


бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд —Би хөгширч, нас минь ахив.


Мөн Давид Израилийн бүх удирдагчдад өөрийн хүү Соломонд туслахыг тушаан, —


Тэгэхэд эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, Израилийн овгуудын ноёд, мянгатын болон зуутын дарга нар, хааны ажлын харгалзагчдын хамт сайн дураараа өргөл өргөв.


Соломон бүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав.


Тэгээд Давид хаан бүх чуулганд хандан —Бурханы сонгосон миний хүү Соломон нас бага, туршлагагүй бөгөөд ажил ч маш агуу байна. Учир нь энэ сүм хүнд зориулагдаагүй, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite