Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 26:29 - Ариун Библи 2004

29 Изхарчуудын хувьд гэвэл, Кенаниа ба түүний хөвгүүд нь Израилийн гадуур алба болох түшмэд, шүүгчдээр томилогдсон ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Изхарчуудаас Кенаниа ба түүний хөвгүүд Израилийн гадуур албанд, түшмэд ба шүүгчид болой.

Gade chapit la Kopi




1Шастир 26:29
11 Referans Kwoze  

Бурханы өргөөний гаднах ажлыг хариуцсан левичүүдийн удирдагчдаас Шаббетаи ба Иозабад,


Тэдгээрээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар,


Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.


Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдийн хувьд гэвэл,


Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв.


Кохатаас амрамчуудын ураг, шимеичүүдийн ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь кохатчуудын ургууд болой.


Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын болон ямар нэгэн зүйл зориулан өргөсөн хүн бүрийн өргөлүүд нь бүгд Шеломот болон түүний садангуудын хамгаалалт дор байжээ.


Хэрэв хотын чинь доторх маргаанаас бие биеийнхээ цусыг урсгасан юм уу, бие биетэйгээ маргалдсан, эсвэл бие биеэ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж,


Леви овгийн тахилч юм уу, тэр үед байх шүүгч дээр очиж тэдний тухай асууж лавла. Тэгвэл тэд чамд хэрхэн шүүн хэлэлцэхийг заана.


Тавдугаар сард тав дахь нь Изра хүн ахлагч Шамхут байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite