Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 25:3 - Ариун Библи 2004

3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа нар зургуулаа болой. ЭЗЭНд талархаж магтахаар ятга дарж эш үзүүлдэг эцэг Иедутунаараа тэд удирдуулдаг байв.

Gade chapit la Kopi




1Шастир 25:3
11 Referans Kwoze  

баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Өө, Хамгийн Дээд Нэгэн, ЭЗЭНд талархлыг өргөн Таны нэрд магтан дуулах нь сайн юм.


Хеманы хөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв.


Арван дөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.


Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав.


тэдний хамт хоёрдугаар зэргийн хамаатнууд буюу хаалгач нар болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обедедом, Иеиел нар байв.


Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Берекиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.


Асафын хөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын дор байв.


Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite