Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 24:5 - Ариун Библи 2004

5 Тэд Итамарын үр удам болон Елеазарын үр удамд хоёуланд нь Бурханы түшмэд ба ариун газрын түшмэд байсан учир эн тэнцүү шодож хуваав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Бурханы өмнө, ариун газарт Итамарын хөвгүүд болон Елеазарын хөвгүүд тэргүүн байсан учир тэднийг шавгаар тус тус хуваав.

Gade chapit la Kopi




1Шастир 24:5
17 Referans Kwoze  

Эд ч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.


Сүмийн харуулын дарга болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, үүнээс үүдэн юу болж болох талаар будилж орхив.


Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа.


Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв.


тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд, шавга нь Маттиа дээр бууж, тэр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.


Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд,


Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,


Хүмүүс бие биедээ —Ирцгээ, бидний энэ гамшиг хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр унав.


Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.


Бурханы өргөөний удирдагч, Ахитубын хүү, Мераиотын хүү, Задокийн хүү, Мешулламын хүү, Хилкиагийн хүү Сераиа болон


Түүний түшмэд бас ардуудад, тахилч нарт болон левичүүдэд сайн дурын өргөлийг тараав. Бурханы өргөөний түшмэд болох Хилкиа, Зехариа, Иехиел нар Дээгүүр Өнгөрөх баярын өргөлд зориулан хоёр мянга зургаан зууг ба гурван зуун бухыг тахилч нарт өгчээ.


Азариа нар амьдарсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой.


Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.


Елезарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов.


Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов.


Тэдний бага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.


Тийм учраас Би ариун газрын чинь тэргүүлэгчдийг бузарлаж, Иаковыг хараагдахаар, Израилийг дооглуулахаар өгнө”.


Swiv nou:

Piblisite


Piblisite