Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 23:26 - Ариун Библи 2004

26 Мөн левичүүд асрыг болон түүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон” хэмээн өгүүлсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 Мөн левичүүд асрыг болон үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөж явах шаардлагагүй болсон” гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Шастир 23:26
7 Referans Kwoze  

Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.


Харин Кохатын хөвгүүдэд тэрээр юуг ч өгсөнгүй. Учир нь тэд мөрөн дээрээ ариун зүйлсийг авч явах үйлчлэлийг хийдэг байв.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.


Тэр үед ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.


Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Тиймээс эдгээр нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүний тоолсон хүмүүс байлаа.


Давидын сүүлчийн үгийг дагаж хорин настай болон түүнээс дээших насны Левийн хөвгүүд тоолуулав.


Тэр бас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан —Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун. Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНд болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite