Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 23:24 - Ариун Библи 2004

24 Эдгээр нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажил хийж буй, хорин настай болон түүнээс дээших насны, нэрийг нь тэмдэглэсэн, тоологдсон хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд буюу тус тусын эцгүүдийн бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Эд эцгийн үйлчлэлийн гэр, эцгийн бүлийн тэргүүнүүдийн дагуух Левийн хөвгүүд бөгөөд ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажилладаг хорь болон түүнээс дээших насны, нэрийнхээ бүртгэлээр, толгой дараалан тоологдсон хүмүүс болой.

Gade chapit la Kopi




1Шастир 23:24
20 Referans Kwoze  

Гуч болон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв.


Дараа нь кохатчууд ариун зүйлсийг авч хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа.


Дараа нь асрыг буулгасан бөгөөд асрыг авч явж байсан Гершоны хөвгүүд болон Мерарийн хөвгүүд хөдлөв.


гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол.


Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов.


Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой.


Давидын сүүлчийн үгийг дагаж хорин настай болон түүнээс дээших насны Левийн хөвгүүд тоолуулав.


чи толгой тус бүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелийн дагуу авч (нэг шекел нь хорин гера),


ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.


Левийн хөвгүүдийг эцгүүдийнх нь бүлүүдээр, ургуудаар нь тоологтун. Нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоол гэв.


Эдгээр нь Израилийн хөвгүүдийн эцгүүдийнхээ бүлүүдээр тоологдсон эрчүүд болой. Хуарангуудын тоологдсон эрчүүдийн нийт дүн нь тэдний цэргийн бүлэглэлийн дагуу зургаан зуун гурван мянга таван зуун тавь байв.


Симеоны хөвгүүд нь угийн бичгийн дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлүүдээр, нэрсийн тооны дагуу, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.


тэд хоёрдугаар сарын нэгэнд бүх чуулганыг хамтад нь цуглуулав. Ингээд тэд хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг доторх удам угсаагаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр, нэрсийнх нь тооны дагуу толгой дараалан бүртгэхдээ


гучин наснаас дээш тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдэд явуулан, чи тэднийг тоологтун.


Мушийн хөвгүүд гурвуулаа бөгөөд Махли, Едер, Иеремот нар байв.


Мөн эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу угийн бичигт тэмдэглэгдсэн тахилч нар, хорин наснаас дээших левичүүдэд, тэдний үүрэг болон бүлгүүдийн дагуу хувийг өгчээ.


Тийнхүү Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буулгахгүйн тулд чи ариун газрын алба болон тахилын ширээний албанд оролцох ёстой.


Хэрмийг сэргээн босгож, би хаалгуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа


Swiv nou:

Piblisite


Piblisite