Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 21:8 - Ариун Библи 2004

8 Давид Бурханд —Би үүнийг хийснээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо боолынхоо гэм бурууг өршөөгөөч. Учир нь би маш тэнэг мулгуу зүйл үйлдсэн юм хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Давид, Бурханд —Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэв.

Gade chapit la Kopi




1Шастир 21:8
16 Referans Kwoze  

Тэгэхэд Давид Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидад —ЭЗЭН мөн чиний нүглийг зайлуулсан. Чи үхэхгүй.


Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.


Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!


Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ. Түүнд хандаж “Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч, чи Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд Гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв. Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ. Села


ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө Миний их гэм нүглийг уучлаач.


Тэрээр тэдэнд —Энэ ард түмэн “Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж байхад тэдэнд ямар хариулт өгөхийг та нар надад зөвлөхсөн бол? гэв.


Давид ард түмнээ тоолсны дараа сэтгэл нь шаналж, ЭЗЭНд —Би энэ хийсэн зүйлээрээ их нүгэл үйлдэв. Харин одоо ЭЗЭН минь, Өөрийнхөө зарцын нүглийг өршөөн хэлтрүүлээч. Би үнэхээр мунхаг хэрэг үйлдэв гэж залбирав.


Ийм ичгүүртэйгээр би хааш явах вэ? Та ч гэсэн Израилийн мунхгуудын нэг мэт тооцогдоно шүү дээ. Иймээс одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв.


Тэгэхэд Саул —Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.


Самуел Саулд —Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан.


Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Шехем Иаковын охиныг хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.


Бурханд энэ зүйл таалагдаагүй бөгөөд Тэр Израилийг цохив.


Swiv nou:

Piblisite


Piblisite