Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 21:2 - Ариун Библи 2004

2 Тиймээс Давид Иоаб болон ард түмний ноёдод хандан —Явж, Бершебаагаас Дан хүртэлх израильчуудыг тоолж, тэдний тоог надад мэдэгдэгтүн хэмээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Тиймээс Давид, цэргийн жанжингууд ба Иоабт —Явж, Беершебагаас Дан хүртэлх израильчуудыг тоолж, мэдээг надад авчирвал би тэдний тоог мэдэх болно гэв.

Gade chapit la Kopi




1Шастир 21:2
14 Referans Kwoze  

Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ.


Бардам зан нь хүнийг дорд болгоно. Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг.


Иймээс Израилийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэхээр тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараан зарлах зарлигийг тэд гаргав. Учир нь энд бичигдсэн шиг ийм олон тооны хүнтэйгээр тэд энэ баярыг тэмдэглэж байгаагүй билээ.


Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модон дор аюулгүй амьдарчээ.


Тийнхүү ЭЗЭН тэр өглөөнөөс тогтоосон цаг хүртэл Израильд өвчин тахал тарааж, Данаас Беершеба хүртэл хүн ардаас далан мянгыг үхүүлэв.


Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна.


Саулын гэрээс хаанчлалыг шилжүүлж, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоохгүй бол шийтгэх болтугай гэв.


Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв.


Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Абрахам өглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.


Swiv nou:

Piblisite


Piblisite