12 Боаз Обедын эцэг болж, Обед Иессийн эцэг болов.
12 Боаз Обедыг, Обед Иессийг төрүүлжээ.
Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харь үндэстнүүдийг захирахын тулд босох Түүнд Харь үндэстнүүд найдах болно» гэсэн юм.
Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.
Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.
ЭЗЭНий хүслийг мэдэхийг хүсээгүйгээс болсон юм. Тиймээс Тэр түүнийг хороон, хаанчлалыг нь Иессийн хүү Давидад шилжүүлэв.
ЭЗЭН Самуелд айлдаж —Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв.
Обедод Иесси, Иессид Давид төржээ.
Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо” гэсэн байдаг.
Давид нь Иессийн, Иесси нь Обедын, Обед нь Боазын, Боаз нь Салмоны, Салмон нь Нахшоны,
Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг,
Нахшон Салмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж,
Иессийн ууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа,