Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 19:3 - Ариун Библи 2004

3 Гэвч Аммоны хөвгүүдийн ноёд Ханунд хандан —Тайтгаруулагчдыг чам уруу илгээснээрээ Давид чиний эцгийг хүндэлж байгаа гэж чи бодож байна уу? Түүний түшмэд энэ газрыг судалж, устгахын тулд тагнахаар ирсэн биш гэж үү? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Аммоны хөвгүүдийн түшмэд Ханунд —Танд тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Хотыг маань судлан тандаж, тэгээд орвонгоор нь хөмрүүлэх гэж түүний зарц нар ирсэн бус уу? гэв.

Gade chapit la Kopi




1Шастир 19:3
12 Referans Kwoze  

Харин Ахиш Давидад хариулан —Чи Бурханы тэнгэр элч адил миний нүдэнд зөв гэдгийг би мэдэж байна. Харин филистчүүдийн ноёд “Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй” хэмээн хэлсэн билээ.


Гэвч филистчүүдийн удирдагчид Ахишт уурлаж, түүнд хандан —Энэ хүнийг бидэнтэй хамт тулалдаанд явуулалгүй, таны түүнийг суурьшуулсан газар уруу нь буцаагтун. Эс тэгвэл тулалдааны үед тэд бидний дайсан болж болзошгүй. Энд байгаа хүмүүсийн толгойгоор биш бол энэ хүн яаж эзнийхээ өршөөлийг олох вэ?


Тиймээс Даны хөвгүүд өөрсдийн бүлийг төлөөлүүлэн бүх хүмүүсээсээ таван зоригт эрсийг Зора болон Ештаолоос газар хайж судлуулахаар илгээж, тэдэнд —Явж, газрыг судлагтун гэв. Тэд Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов.


аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд —Тан уруу тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Энэ хотыг тагнан туршиж, унагаах гэж Давид тан уруу зарц нараа явуулсан бус уу? гэв.


Тэгэхэд Давид —Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.


Тиймээс Ханун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцаан явуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite