Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 19:2 - Ариун Библи 2004

2 Тэгэхэд Давид —Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Тэгэхэд Давид —Эцэг нь надад энэрэл хайр үзүүлсний адил би ч Нахашийн хүү Ханунд энэрэл хайрыг үзүүлье гээд эцгийнх нь тухайд түүнийг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.

Gade chapit la Kopi




1Шастир 19:2
14 Referans Kwoze  

Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн, —Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.


Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй.


Тэгээд хаан —Үүний төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд хажууд нь байсан хааны зарц нар, түүнд —Түүний төлөө юу ч хийгээгүй байгаа гэв.


Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон хүн, эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов.


Иерусалимын хэрмийн засвар үргэлжилж, цөмөрхийнүүд нь бөглөгдөж эхэлж буйг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд болон ашдодчууд сонсоод, тэд ихэд уурлав.


Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр —Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна гэж хэлэв.


Елиша Гехазид —Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чиний төлөө юу хийх вэ? Чиний төлөө хаан, эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан —Би өөрийн ард түмний дунд амьдардаг гэжээ.


Давид түүнд —Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрлийг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг чамд эргүүлж өгнө. Чи миний ширээнд тогтмол хооллох болно гэв.


Дараа нь Давид —Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл үзүүлэх юмсан гэв.


Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ.


Үүний дараа Аммоны хөвгүүдийн хаан Нахаш үхэж, түүний хүү оронд нь хаан болов.


Гэвч Аммоны хөвгүүдийн ноёд Ханунд хандан —Тайтгаруулагчдыг чам уруу илгээснээрээ Давид чиний эцгийг хүндэлж байгаа гэж чи бодож байна уу? Түүний түшмэд энэ газрыг судалж, устгахын тулд тагнахаар ирсэн биш гэж үү? гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite