Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:5 - Ариун Библи 2004

5 Учир нь Би Израилийг гарган авчирсан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхнаас майханд, нэг орших газраас нөгөө уруу аялж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Учир нь Би Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв.

Gade chapit la Kopi




1Шастир 17:5
12 Referans Kwoze  

Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв.


“Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!


Гэвч хэн Түүнд зориулан өргөө барьж чадах юм бэ? Учир нь тэнгэр болон дээд тэнгэр ч Түүнийг багтааж чадахгүй шүү дээ. Иймээс Түүний өмнө үнэртэн уугиулаад зогсохгүй, Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ?


Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!


Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.


Ингээд тэд ЭЗЭНий авдрыг авчран, түүнд зориулан Давидын босгосон майхны дотор түүнийг байранд нь залав. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.


“Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.


Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite