Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:27 - Ариун Библи 2004

27 Тэгэхээр энэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн агаад тэр нь мөнхийн ерөөл болсон билээ гэв.

Gade chapit la Kopi




1Шастир 17:27
12 Referans Kwoze  

Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.


Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.


Түүний нэр мөнхөд байх болтугай. Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай. Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч. Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.


Исаак ихэд цочирдон —Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хэн бэ? Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нь идээд, түүнийг ерөөсөн билээ. Тэр л гарцаагүй ерөөгдөх болно гэв.


ЭЗЭН, Та Бурхан мөн бөгөөд эдгээр сайн зүйлийг Өөрийн боолд амласан билээ.


Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав.


Гэсэн ч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.


Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог. Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.


Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад би түүнийг нь зөрчиж чадахгүй.


ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно. Чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ. Харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна. Харин чи тэдэнд захирагдахгүй.


Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үр хүүхдүүдийн толгойн дээр мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр бүл, түүний хаан ширээнд нь ЭЗЭНээс амар тайван байдал мөнхөд байх болтугай гэв.


Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын хаан ширээ ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат зогсох болно гэж өгүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite