Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 17:21 - Ариун Библи 2004

21 Энэ газар дээр ямар үндэстэн нь Таны ард түмэн Израильтай адил вэ? Бурхан тэднийг ард түмэн болгон Өөртөө аврахаар явж, Египетээс авран гаргасан Өөрийн хүмүүсийн өмнөөс үндэстнүүдийг хөөн зайлуулсан үйлдэл доторх аугаа, аймшигт зүйлсээр Өөртөө нэр алдрыг авчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Таны ард түмэн Израильтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ?

Gade chapit la Kopi




1Шастир 17:21
29 Referans Kwoze  

Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.


Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.


Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ? Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж,


Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.


Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.


Тэр өөр аль ч үндэстэнд ийнхүү хандаагүй. Тэд Түүний тогтоолуудыг ч мэддэггүй билээ. ЭЗЭНийг магтагтун!


Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн. Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан. Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.


ЭЗЭНий золигдсон хүмүүс өгүүлэгтүн. Тэднийг Тэр өстний гараас зольж,


Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюу Иаков ба Иосефын хөвгүүдийг зольсон. Села


Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болох Та зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.


Тэгээд Та Фараоны эсрэг болон түүний бүх зарц нар, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай өвөг дээдэст омгорхон хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.


Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул, Иошуа тэдгээр бүх хаадыг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.


Чи Египетийн нутагт боол байснаа, чиний Бурхан ЭЗЭН чамайг зольсныг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Түүнийг дуудах бүрд минь бидний Бурхан ЭЗЭН бидэнд ойр байдаг шиг өөрсөдтэй нь тийм ойр байдаг бурхантай ямар агуу үндэстэн байна вэ?


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Өө, ЭЗЭН минь, бид чихээрээ сонссон бүгдийн дагуу Тантай адил хэн ч байхгүй бөгөөд Танаас өөр ямар ч Бурхан байхгүй билээ.


Учир нь Таны бүтээсэн Таны ард түмэн Израиль нь мөнхөд Таных бөгөөд Өө ЭЗЭН, Та тэдний Бурхан болжээ.


Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египетийн нутгаас гарган авчирч,


Swiv nou:

Piblisite


Piblisite