Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 16:31 - Ариун Библи 2004

31 Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг. Тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН хаанчилдаг” гэж өгүүлэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг. “ЭЗЭН хаанчилдаг” гэж үндэстнүүдийн дунд тэд хэлэг.

Gade chapit la Kopi




1Шастир 16:31
19 Referans Kwoze  

Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН захирдаг. Үнэхээр ертөнц бат бэх тогтоогдсон бөгөөд ганхахгүй. Тэрээр хүмүүсийг шударга ёсоор шүүнэ” гэж хэл.


Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов. —Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг.


ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн. Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.


ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун. Олон арлууд ч баярлагтун.


Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.


Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.


Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.


Тэнгэр элч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.


Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”


ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.


Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.


Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана.


Өө, ЭЗЭН, тэнгэрүүд Таны гайхамшгуудыг магтана. Мөн ариун хүмүүсийн чуулганд Таны итгэлтэй байдлыг ч магтана.


Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.


Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.


Бурхан улс үндэстнүүдийг захиран, Өөрийн ариун сэнтийд залардаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite