28 ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
28 Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өргөгтүн, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлөсөн юм. Гэхдээ би биш бөгөөд харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл болой.
Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Хүч чадлыг Бурханых гэж үз. Түүний сүр хүч Израилийн дээр, Түүний хүч чадал тэнгэрт байна.
Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.
Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.
Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.
Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулд Бурхан биднийг ерөөдөг.
Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. Села
Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа.
Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.
Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.
Ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд өгөгтүн, ЭЗЭНд алдар ба хүч чадлыг өгөгтүн.