Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 13:8 - Ариун Библи 2004

8 Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэйгээр, өөрсдийн хамаг чадлаараа Бурханы өмнө баярлацгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Давид болон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв.

Gade chapit la Kopi




1Шастир 13:8
18 Referans Kwoze  

Мөн ятгын эгшигт тааруулан үг зохиож, Давид шиг өөрсдөдөө зориулан дуу бичигчид юм.


Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул. Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй.


Бурхан ЭЗЭН хашхирах дуутайгаар, Бүрээн дууны дунд дээш залрав.


дөрвөн мянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянга нь магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа.


Чангаар дуугарагчдад зориулсан бүрээ, цантай, мөн Бурханы дуунуудад зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй Хеман, Иедутун нар тэдэнтэй хамт байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгачид болов.


Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж,


Ийнхүү бүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчирчээ.


Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв.


Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.


бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.


Арван утаст ятга болон босоо ятгаар, Ятгын ая дуугаар тунхаглах нь ч сайн.


Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөө уруу босоо ятга, ятга, бүрээн дуутай ирсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite