Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 12:17 - Ариун Библи 2004

17 Давид тэднийг угтан гарч, —Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол, миний сэтгэл та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар надаас урван миний дайснууд уруу хандах аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад, шийдэх болтугай гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Давид тэднийг угтан гарч —Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол миний зүрх та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар намайг миний дайснуудад барьж өгөхөөр ирсэн аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад шүүх болтугай гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Шастир 12:17
24 Referans Kwoze  

Харин тэргүүн тэнгэр элч Михаел диаволтай сөргөлдөж Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин “Эзэн чамайг буруушааг” гэж хэлжээ.


Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.


Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн мэдээнд зохистойгоор авч явагтун. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч, эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож байгаа гэж сонсох болно.


Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Ах дүү нар аа, та нар бүгд адилхан юм ярьж, хоорондоо хагарал гаргахгүй байж, харин адил бодол, адил шүүлт дотор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя.


Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв.


ЭЗЭН Сатанд —Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Иерусалимыг сонгосон ЭЗЭН чамайг буруушааж байна. Энэ бол галаас авагдсан тамга бус уу? гэв.


Тэд өөрсдийн сайны төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.


Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч.


ЭЗЭН, ууран дотроо босооч. Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч, Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.


Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд —Миний зүрх чиний зүрхтэй хамт байгаачлан чиний зүрх зөв байна уу? гэхэд Иехонадаб —Тийм байна гэж хариулав. —Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг өөр уруугаа тэргэнд оруулав.


Иорам Иехүг хараад —Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.


Нэгэн удаа Хаггитын хүү Адониа Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба —Чи амар тайван ирэв үү? гэж асуухад, тэрээр —Амар тайван гэж хариулав.


Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав.


Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа.


Ийнхүү Самуел ЭЗЭНий айлдсаныг үйлдэж, Бетлехем уруу ирэв. Хотын ахлагчид түүнийг угтахаар чичирсээр гарч ирэн, —Та энхийн хэргээр ирэв үү? хэмээн өгүүлэв.


Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.


Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.


Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.


Тэр үед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогчоор тавив.


Swiv nou:

Piblisite


Piblisite