Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Шастир 11:19 - Ариун Библи 2004

19 Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Ийм зүйл хийхээс Миний Бурхан намайг хол байлгаг! Амиараа дэнчин тавьж явсан энэ хүмүүсийн цусыг би уух гэж үү? Тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан билээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ.

Gade chapit la Kopi




1Шастир 11:19
16 Referans Kwoze  

Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.


ЭЗЭН минь, би үүнийг ууж үл чадна. Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү? гээд усыг уусангүй. Гурван хүчит эр энэ мэт хэргийг үйлдсэн ажээ.


Яагаад бид ч цаг үргэлж аюул дотор байна вэ?


Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш, мөн харь үндэстнүүдийн бүх чуулган талархдаг билээ.


Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн.


Есүс тэдэнд —Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно.


Миний майхны хүмүүс “Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?


Гэвч Набот Ахабт —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.


Учир нь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Учир нь миний эцэг та нарын төлөө тулалдаж, өөрийн амийг үл хайрлан та нарыг Мидианы савраас аварсан билээ.


Харин Зебулуны хүмүүс амь өрсөн тэмцэв. Нафтали ч мөн тал газрын толгодод дайтав.


Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.


өнөөх гурав филистчүүдийн хуаранд цөмрөн орж, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирч Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж, —


Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite